Хөнгөн цагаан үйлдвэрлэх үндсэн материал болох намгийн баукситыг боловсруулах явцад ялгаран гардаг улаан өнгийн шаварлаг хаягдлын шингэн зуурмаг хадгалдаг сангийн хана эвдэрснээс их хэмжээний өтгөн зуурмаг урсан гарч, замд байсан хоёр тосгоныг дайран өнгөрч ихээхэн хохирол учруулсан байна.
Лаг шаврын үер замд тааралдсан байшин барилга, машин тэрэг, гүүр зэргийг эвдлэн сүйтгэж, оршин суугчдыг яаралтай нүүлгэн суурьшуулах арга хэмжээ авахад хүргэсэн ажээ.
Унгарын засгийн газрын төлөөлөгч Anna Nagy “Бид хоёр суурин газрын нутаг дэвсгэрт онц байдал тогтоосноо зарлаад байна” гэж Reuters агентлагийн сурвалжлагчид мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар 1 сая кубметр лаг шавартай шингэн алдагдаад байгааг мэдээлжээ.
Алдагдсан шингэн зуурмаг нь тугалга мэтийн хүнд металл агуулж байдаг бөгөөд амьсгалахад ихээхэн хөнөөл учруулдаг байна. Оршин суугчдын арьс, нүд түлэгдэх гэмтэл учирч байгаа ажээ.
Түргэн тусламжийн албаныхан 116 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснээс тэдгээрийн 8 хүний биеийн байдал хүнд, 1 хүнийх нэн хүнд байгаа юм байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг