Транс” банкны дэд захирлын асуудлаар хандлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Транс” банкны дэд захирлын асуудлаар хандлаа

Улсын мөрдөн байцаах газраас  өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд  “Транс” банкны дэд захирал асан С.В.Новожиловын  паспортыг буцаан олгосон эсэхийг лавласан   албан тоот илгээжээ. Учир нь  гадаадын иргэдийн паспорт нь тухайн улс орны өмч байдаг тул хэрэгт сэжигтнээр татагдсан аль нэг улсын иргэний бичиг баримтыг  манай улсын хууль хяналтынхан хураан авах эрхзүйн үндэслэлгүй юм байна. Тийм учраас С.В.Новожиловыг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт сэжигтнээр татагдсаны дараа  паспортыг интерполоос хураан авч ОХУ-ын Элчин сайдын яам руу илгээсэн аж.  Дашрамд дуулгахад “Транс” банкны дэд захирал С.В.Новожилов шүүхээс оргон зайлснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн юм. Түүнийг Нийслэлийн прокурорын газар,  Хил хамгаалах ерөнхий газар болон түүний харьяа хилийн боомтууд, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мөрдөн байцаах газар зэрэг холбогдох байгууллагаас түүнийг улсын хилээр оргон зайлсан эсэхэд өөрсдийн зүгээс хийсэн мөрдлөг шалгалтын дүнг танилцуулсан байна. Үүнд нь С.В.Новожилов  өөрийн болон хуурамч паспорт ашиглан улсын хилээр гарсан гэх ямар ч үндэслэл  байхгүй аж. Тиймээс хуулийн байгууллагынхан С.В.Новожилов  Монгол улсын хаа нэгтээ нуугдан орогнож байх үндэслэлтэй гэж үзэн эрэн сурвалжлах ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм байна. Сэжигтэн С.В.Новожилов нь  “Транс” банкныхаа өргөтгөлийн байрны хөрөнгөөс 400 сая төгрөг хувьдаа завшсан хэргээр шалгуулж байсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж