Буурай орнуудад зориулсан таблет PC гарна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Буурай орнуудад зориулсан таблет PC гарна

“Хүүхэд бүрт компьютер” төслийн хүрээнд тус байгууллагын хамт олон хөгжиж буй, буурай орнуудын сурагч хүүхэд, багачуудад зориулсан зөвхөн боловсрол, хичээлийн хэрэглээнд ашиглах зориулалттай компьютер бүтээсэн билээ. Харин өдгөө тус байгууллагад уг компьютерын таблет хувилбарыг бүтээхээр 5,6 сая ам.долларын мөнгө тусламж олгосон байна. 2009 оны эхээр “Хүүхэд бүрт компьютер” төслийн дэмжигч, ивээн тэтгэгчээр ажиллах болсон чип үйлдвэрлэгч Marvell компаниас дээр дурдсан хэмжээний бэлэн мөнгийг гаргажээ. Ингэснээр “Хүүхэд бүрт компьютер” байгууллагаас таблет компьютерийг бүтээхэд шаардлагатай бүх хөрөнгийг шийдвэрлэсэн гэсэн үг юм.

OLPC /One Laptop per Child буюу Хүүхэд бүрт компьютер/ байгууллагын мэдэгдсэнээр 2011 оны нэгдүгээр сард болох CES шоуны үеэр төслийн хүрээн дэх анхны таблет компьютерийг танилцуулах гэнэ. Шинэ таблет компьютер нь XO-3 нэртэй байх ба OLPC-гийн бүтээх гурав дахь төхөөрөмж байх юм. Харин эцсийн байдлаар 2013 онд бэлэн болж, сурагчдын гар дээр очих гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж