Үрчлээнээс хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Үрчлээнээс хэрхэн сэргийлэх вэ?

Өглөө орой бүр хүйтэн усаар нүүрээ угаадаг ёс Японд эртнээс уламжилж иржээ. Энэ нь үрчлээтхээс сэргийлдэг гэнэ.
Эмэгтэй хүн өглөө босоод цэвэрлэгч шингэнээр нүүрээ арчаад дараа нь бүлээн усаар угаана. Ингэснийхээ дараа мөс шиг хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй. Үүний дараа цусны эргэлт эрс сайжирна. Үүний дараа нүүрний булчин тавирч үрчлээ зөөлрүүлэх массаж хийх хэрэгтэй.

Духны массаж:
1. Долоовор болон дунд хурууныхаа өндгийг чамархай дээрээ байрлуулан хөнгөн дарна. Ингээд нэг чигт илсээр аажмаар дээшлүүлж дух руугаа хүргэнэ.
2. Хурууныхаа өндгийг хөмсөгний дотор талд, хамрынхаа уганд байрлуулна. Ингээд хөнгөн тойруулан илбэх хөдөлгөөн хийнэ. Хуруугаа дээшлүүлсээр үснийхээ захад хүргэнэ.

Хамрын массаж:
1 . Хамрынхаа угаас эхлэн үзүүр хүртэл зөөлөн илбэнэ
2.Хамрынхаа хоёр захаас дээш нь чигээр нь илнэ.

Нүдний массаж:
1 . Нүднийхээ дээд зовхийн дотор талын үзүүрээс нь эхлэн зах руу нь зөөлөн удаан хөдөлгөөнөөр илнэ.
2. Доод зовхийг мөн дотор талын үзүүрээс нь эхлэн зах руу нь зөөлөн бөгөөд удаан хөдөлгөөнөөр илнэ.

Хацар болон эрүүний массаж:
1.Эрүүнийхээ гол дундаас эхлэн хацрынхаа дунд хүртэл хурууныхаа үзүүрээр зөөлөн илнэ.
2. Мөн эрүүнийхээ гол дундаас эхлэн нүүрнийхээ хоёр зах хүртэл хурууныхаа үзүүрээр зөөлөн илнэ.
Эдгээр дасгалуудыг нэг удаад 10-15 удаа хийх бөгөөд нийтдээ долоо хоног хийгээд гурав хоног амрах хэрэгтэй.
Сарын дараагаас үр дүн нь ажиглагдана.
Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж