Газрын тосны ханш 81.25 ам доллар байна | News.MN

Газрын тосны ханш 81.25 ам доллар байна

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Газрын тосны ханш 81.25 ам доллар байна

Улаанбаатарын цагаар гуравдугаар сарын 24-ний өглөөний 11 цаг 15 минутын байдлаар нэг баррель түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 81.25 ам.доллар байна. Сүүлийн нэг сарын дотор газрын тосны ханш 71 ам.доллараас 81 ам.доллар хүртэл өсөж тасралтгүй нэмэгдсэн. Жилийн өмнө 2009 оны гуравдугаар сард нэг баррель газрын тосны үнэ 45 ам доллар байсан юм. 2008 оны дундуур газрын тос нэг баррель нь 147 ам. доллар болж асар өссөн. Харин түүнээс хойш алгуур буурч жилийн өмнө 45 ам. доллар хүрсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй өсөж байгаа юм. Дэлхий даяар өдөрт дунджаар 85 тэрбум баррель түүхий газрын тос хэрэглэдэг. Нэг баррель буюу торх нь америкийн 42 галлонтой тэнцдэг бөгөөд 158.98 буюу бараг 159 литртэй тэнцдэг.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж