“Monsters” шоу шилдэг хөгжимчдийг төрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Monsters” шоу шилдэг хөгжимчдийг төрүүлнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголд рок поп урлаг үүсэж хөгжсөний 40 жилийн ойг угтаж энэ сарын 11-нээс эхлэн “ТВ 8” телевизээр  “Monsters” шоу эхлэн бүтэн сарын турш үргэлжлэх юм. Уг шоуг “Хурд” хамтлагийнхан “ТV8” телевизтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
    Рок поп урлаг, тэр дундаа амьд хөгжмийн урлагт шинэ залуу, авьяаслаг, ирээдүйтэй  хамтлаг, дуучдыг  нээн төрүүлэх, тэдэнд уран бүтээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ рок поп урлагийн үүсэл хөгжлийн түүхэн замнал, урлагт залуу халуун насаа зориулсан хүмүүсийг дурсаж алдаршуулах, амьд хөгжмийн утга учрыг үзэгчдэд ойлгуулах зорилгоор амьд хөгжмийн “Monsters” шоу нэвтрүүлгийг хийж байгаа аж. 

    Энэхүү нэвтрүүлгээрээ жинхэнэ амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж, сурталчилсан, шинэ залуу авьяастнуудыг төрүүлэн гаргах юм. Харин нэвтрүүлгийн хийц хэлбэрийн хувьд өвөрмөц шийдэл, хэлбэртэй байхаас гадна Монгол оронд амьд хөгжим үүсэн хөгжиж өдий зэрэгт хүрсэн түүхэн үнэн, бодит дурсамжуудыг сөхөн тавьж ахмад үеийнхнийгээ дурсах тэднээрээ бахархах сэтгэлийг бий болгох давхар ач холбогдолтой юм байна.

    “Monsters” шоу нэвтрүүлэгт уран бүтээлээрээ олон түмэнд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн гитарчид, бөмбөрчид, дуучид оролцож өөрсдийн гарын шавь нараа бэлтгэн өрсөлдүүлэх гэнэ. Үүнд “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, бөмбөрчин Д.Отгонбаатар, гавьяат жүжигчин, дуучин Д.Цогоо,  бөмбөрчин Пүүжээ, “Соёл-Эрдэнэ”-ийн Том Жагаа, гавьяат жүжигчин, дуучин Г.Дашдондог, альтернатив дуучин Х.Отгоо гээд олны танил, хайртай уран бүтээлчид оролцоно. Дашрамд сонирхуулахад “Monsters” шоуны шагналын сан 10 сая төгрөг юм байна.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж