Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг дөнгөж сая завсарлуулж, үдээс хойшхи хуралдааныг 15.00 цагаас эхлүүлэхээр боллоо. Тус хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцсэн ч хараахан дуусгаж чадсангүй, тиймээс үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэж, санал хураалт явуулах юм.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас батлан гаргах цаг үеийн зайлшгүй шаардлага бий гэдгийг онцолж байна. Гэхдээ яарвал даарна гэдгийн үлгэрээр одоогийн хэлбэрээр нь батлах нь хэт халамжийг тэтгэж, иргэдээ ажилтай орлоготой байлгах төрийн бодлого хэрэгжихгүйд хүргэх эрсдэл дагуулна гэсэн байр сууринаас түлхүү хандлаа. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Өмнөд хөрш ард түмнээ хэзээ ч эрхлүүлж байгаагүй, түүний хүчинд эдийн засаг нь хүчирхэгжсэн. Монгол Улс ард түмнээ эрхлүүлж ирсэн учраас эдийн засаг нь хөгжсөнгүй сул дорой явж ирлээ. Макро эдийн засгийг дэмжих бодлогыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас барих шаардлагатай” гэсэн байр сууртай байгаагаа илэрхийлсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж