Пентагон яагаад таван өнцөгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Пентагон яагаад таван өнцөгтэй вэ?

АНУ-ын Батлан хамгаалах яамны байр-Пентагон дэлхий дээрх хамгийн танил барилгуудын нэг. “Pentagon” гэх англи үг нь “таван өнцөгт”- pentagonon гэсэг грек үгнээс үүсэлтэй. Уг байшинг 1943 оны нэгдүгээр сард барьж дуусгасан байна. Түүнээс өмнө Батлан хамгаалахын яамныхан хэд хэдэн тусдаа барилгад байрлаж байсан бөгөөд дайны үеэр албан хаагчдынх нь тоо хурдан өсч байсан болохоор байрнууддаа багтахаа больж эхэлжээ. Пентагоныг анхнаасаа тэгж барина гэж зураг төсөл гаргаагүй. Зүгээр л  тохиолдлоор шахуу бий болсон барилга гэж болно. Барилгын талбайн хажуу дахь таван зам болон тэдгээрийн гол замууд 180 градусаар нийлж байсан нь л энэхүү пентагон хэлбэрийн байшинг барихад хүргэжээ. Зөв таван өнцөгтийн өнцгүүд яг тийм градусаар огтлолцдог.
Ингээд замуудад захирагдаж гаргасан зураг төслийг бүгд дэмжсэн байна. Пентагоны барилгын ажлыг 1941 оны намраас эхэлсэн бөгөөд Потомак голын ёроолоос бетон зуурахад ашиглахаар хэдэн зуун мянган тонн элс, хайрга малтан авч байв. Барилгад төмөр бараг ашиглаагүй. Учир нь металл төмрүүд тэр үед батлан хамгаалах яамны аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд туйлын чухал байсан аж. Тэндээс хэмнэгдсэн металлаар бүхэл бүтэн эсминец хөлөг онгоц бүтээхэд хангалттай байсан гэж зарим мэргэжилтнүүд тооцоолсон гэнэ. Барилгыг маш богино хугацаанд буюу ердөө 16 сарын дотор барьж босгожээ. Барилгын ажилд дайчлагдсан хэдэн мянган ажилчид гурван ээлжээр өдөр шөнөгүй ажиллаж байлаа.
Пентагон нь таван давхар ба газар дороо мөн хоёр давхрын төвшинтэй. Албан тасалгаа, танхимууд нь 28 км-ын урттай таван хонгилын дагуу байрлажээ. Сайн тооцоолсон архитектурын төлөвлөлтөөр хамгийн алслагдсан хоёр цэгийн хоорондын замыг туулахад ердөө долоон минут л зарцуулдаг аж. АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байранд нийт 26 мянга орчим хүн ажилладаг байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж