Ариутгалын бодис өмнөд хөршөөс оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Ариутгалын бодис өмнөд хөршөөс оруулж ирнэ

Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, голомтыг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас, ажлын багаж хэрэгсэл, ариутгалын бодисыг хилийн боомтоор болон боломжтой газраас хүрэлцэхүйц хэмжээгээр ойрын өдрүүдэд оруулж ирэхээр ажлын хэсэг томилогджээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд төсвийн 14.8 сая төгрөгийн ариутгалын бодис, ажлын багаж,  тоног төхөөрөмж, хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувцас худалдаж авсаны зэрэгцээ Улсын онцгой комиссоос болон иргэд байгууллагын хандив тусламжаар ч  багагүй зүйл ирсэн байна. Нийтдээ бээлий 7485 , амны хаалт 4500, ажлын гутал хувцас  400 ширхэг,  “ОП-1”  цув гутал 513 хос, хүрз  жоотуу  557, автомакс 47, формалин  545 летр, хлорын шохой 5.0 тн, хлорын уусмал  198 летрыг өвчний голомт бүхий сумдад нийлүүлжээ.  

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж