Халдваргүй сумдын малыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Халдваргүй сумдын малыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулна

Дорнод аймгийн Чулуунхороот, Чойбалсан, Матад Булган, Сэргэлэн, Гурванзагал суманд шүлхийгээр өвчилсөн 5715 толгой малыг зориудын аргаар устгалд оруулж,ариутгал халдваргүйтэл хийжээ. Аймгийн онцгой комиссын мэдээллээс үзвэл, дээрхи 6 сумын 23 голомтод нийтдээ   79.1 мянган толгой мал, 168 өрх айл байна  Өмнөх хоногоос өвчний  голомт,  өрх айл нэмэгдээгүй ч  өвчилсөн малын тоо толгой  нэмэгдсээр  байгаа нь анхаарал татаж байна. Зөвхөн өнгөрсөн хоногт 314 толгой мал нэмж өвчилсөн байна.

Засгийн Газраас шүлхий өвчний зардалд 100 сая төгрөг, ариутгалын ДУК машин, Онцгой байдлын хэлтэс,Цагдаагийн газарт тус бүр УАЗ-469 машин олгосон.

Зээрийн хөдөлгөөнийг хязгаарлахтай  холбогдуулж, төмөр замын хамгаалалтын торийг сэргээхэд зориулж,таван вагон дэр мод, 25тонн өргөст тор 1800 ширхэг төмөр бетон шонг УБТЗ ын Баянтүмэн тасаг руу ачуулсан байна. Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын малын   вакцинжуулалт дуусаад, хоёр дахь  ээлжийн 200 мянган тун вакциныг  өнөөдрөөс Баян-уул,Баяндун  Дашбалбар сумдын бүх малд хийхээр ажлын  хэсгүүд ажиллаж байна. Ингэснээр эрүүл бүсийн  бүх малыг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд  бүрэн хамруулах юм. Улаанбаатар хотод суугаа Дорнод нутгийн уугуул залуус хандивын аян өрнүүлж байна.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа   “Цельс,  Оточ ноёдууд”,ЖИ ДИ ЭС,ЭС”, ”Sky sabon”   зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагууд нутгийн зон олондоо дөрвөн сая гаруй төгрөгийн хандивын зүйлс өөрсдийн биеэр хүргэж ирснээ  аймгийн Онцгой комиссынханд гардуулж өглөө. Залуусын сэтгэлийн өглөгт нэг тонн ариутгалын бодис, ажлын хувцас,ариутгалын багаж,хувцас хэрэгсэлүүд багтжээ. Мөн аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн нэг сая төгрөг, Мобикомын салбар 250.0 мянган төгрөгийн утасны нэгжний дэмжлэг үзүүллээ       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж