
Архангай аймгийн хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэлд 16-гаас дээш насны 56829 хүн бүртгэхээс 27457 нь бүртгэлд хамрагдан 45 хувьтай байна. Иргэний шинэчилсэн бүртгэлд иргэдээ хамгийн сайн хамруулж байгаа сумдаас дурьдвал Төвшрүүлэх сумын 2458 хүн бүртгүүлэхээс 1532 нь бүртгүүлж 62 хувьтай, Цэнхэр сум 3592 хүнээс 2100 нь бүртгүүлж 58 хувьтай, Жаргалант сум 2646 хүний 1518 нь хамрагдсанаар 57 хувьтай байна. Харин муу гэсэн үнэлгээг Эрдэнэмандал 4102 хүнээс 800 нь бүртгэн 19 хувьтай, Тариат 3502 хүнээс 745 нь бүртгэж 21 хувьтай, Өндөр-Улаан сум 3802 хүний 1020 нь бүртгэлд хамрагдаж 26 хувьтай байгаа аж.