Киргизид сөрөг намын лидерт эрүү үүсгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Киргизид сөрөг намын лидерт эрүү үүсгэлээ

Камчибек Ташиев. Фото: atajurt.kg

Киргизийн Ерөнхий прокурор "Ата-Журт" ("Өвөг дээдсийн нутаг") намын лидер Камчибек Ташиевт үндэстэн ястны хооронд хагарал гаргахаар үг хэлсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай АКИpress мэдээлэв.  Ташиев саяхан сонгогч нартай уулзахдаа хэлсэн үг мөн "24.kg” агентлагт нам нь “шуурхай мэдэгдэл” хэвлүүлсэн зэргээс үүдэн эрүүгийн хэрэг нээсэн байна. Харин ямар хэллэгийг нь гэмт хэрэг гэж үзсэнээ прокурор тодруулсангүй. Мэдэгдлийг  АКИpress  агентлагийн сайтад тавьсан гэх боловч хожим түүнийг архиваас нь олсонгүй.
Мөн тэр өдөр "Фергана.Ру" агентлаг видео бичлэг  тавьсан дээр Ташиевтай адилхан хүн өнөөгийн эрх баригчдыг шүүмжилж, зургадугаар сарын үймээний буруутан нь ерөнхийлөгч Роза Отунбаев гэсэн байв.
Тэмдэглэхэд, Ташиевт хэрэг үүсгэхийн өмнө хэсэг хүмүүс Бишкек дэх "Ата-Журт" намын байранд дайран орж эвдлэн сүйтгээд сурталчилгааны материалыг нь шатаасан хэрэг гарсан байна. Цагдаагийнхан тэр хүмүүст саад хийсэнгүй ажээ. Камчибек Ташиев  өмнө нь Киргизийн Онцгой байдлын яамыг толгойлж байсан бөгөөд дөрөвдүгээр сарын төрийн эргэлтийн дараа эрх баригч нарт сөрөг хүчин болсон байв. Киргизийн өмнөд хэсэгт болсон үймээнээр тэр үймээний бүсэд байжээ. Тэр ба хамтрагч нар нь районы төв Сузакт  үймээн гаргах гэж байсан олныг тайвшруулан зогсоосон гэж мэдэгдэж байлаа. Киргизийн парламентын сонгууль аравдугаар сарын 10-нд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж