Нобелийн шагналтан ”Сколково”-д ажиллахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Нобелийн шагналтан ”Сколково”-д ажиллахгүй гэв

Физикийн 2010 оны Нобелийн шагналтан Андрей Гейм "Сколково" санд ажиллахаас татгалзав. Түүний хэлснээр тэр өөрийг нь Оросын сан урьж ажиллуулах гэж байгааг “мэдээ ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй” байгаа гэнэ.

“Танайхан тэнд галзуур аа юу? Хэн нэгэнд нь шуудай алт өгвөл бүхний урьж болно гээ юу?” гэж эрдэмтэн радио станцад ярихдаа хэлжээ. Тэр Оросын иргэн биш, Их Британид тухтай суугаад болж байна хэмээн ярьсан байв. Нобелийн шагналтан Цахиуртын хөндийн адил цогцолборыг бий болгох гэсэн Оросын эрх баригчдын санаачилгад итгэл муутай хандаж байна.

Андрей Геймыг Нобелийн шагналыг нь хуваан авсан Константин Новоселовын хамт урих саналаа "Сколково" сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Алексей Ситников гаргасан юм. Тэд “Оросын шинжлэх ухааны тод төлөөлөгчид” учраас хоёр эрдэмтэнг Нобелийн шагнал авахаас өмнө урих санаа төрсөн байлаа гэж албан тушаалтан хэлсэн байна.

Гейм, Новоселов хоёр графен гэх материалын туршилтынхаа төлөө энэ жилийн Нобелийн физикийн шагналыг авсан юм. Графен гэдэг нь нүүрс төрөгчийн моно атомын давхаргууд бөгөөд дэлхийн хамгийн бат бэх материалаар тооцогдож байна. Одоо хоёр эрдэмтэн Манчестерын их сургуульд багшилдаг.

Америкийн Цахиуртын хөндийн цогцолборын адил төвийг бий болгох ерөнхийлөгч Дмитрий Медведевын саналын дагуу "Сколково" санг 2009 оны сүүлчээр байгуулжээ. Судалгаа, бүтээмжийн төвийг бүтээх зорилготойгоор уг санг байгуулан Нобелийн шагналтнууд Жорес Алферов ба Рожер Дэвид Корнберг хоёрыг шинжлэх ухааны удирдагчаар нь томилсон байлаа. 2011-2015 онуудад уг төслийг 100 тэрбум рублиэр Оросын эрх баригчид дэмжин хөрөнгө оруулалт хийнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж