Хууль зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хууль зүйн чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ

Баянхонгор хотноо “Гурван тулга” интернэйшнл хууль зүйн компани салбараа нээлээ. Тус компани хууль эрх зүйн ач холбогдолтой бүхий л асуудлаар зорин очсон иргэдэд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид нэг дороос зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Тус компанид хандсанаар өмгөөлөл, төлөөлөл, зуучлал, бүх төрлийн гэрээ боловсруулах, аж ахуйн нэгж үүсгэн байгуулах, татан буулгах, нэмэлт өөрчлөлт оруулахад зөвлөгөө өгөх, төрийн бус байгууллага үүсгэн байгуулахад зөвлөгөө өгөх, гэрээ дүрэм, бүх төрлийн бичиг баримт боловсруулах, эх зохиох, гадаадын иргэдийн эрх зүйн байдлын талаар зөвлөгөө өгөх, төрийн болон төрийн бус байгууллагуудад үйлчлүүлэгчээ төлөөлөх зэрэг үйлчилгээг үзүүлэх аж. Тус компаний захирал С.Баярмаа нээлтийн үеэр Баянхонгор аймагт иргэд төдийгүй аж ахуйн нэгжид хууль эрх зүйн мэдлэг хомс байгаа нь бидний үйл ажиллагаагаа төрөлх нутагтаа нээх болсон нэг шалтгаан юм гээд цаашид Баянхонгорчуудтай хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа онцолж байв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж