AVON-ны албан ёсны нээлт болов

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

AVON-ны албан ёсны нээлт болов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    120 жилийн өмнө шууд худалдааны салбарт анхдагч болон байгуулагдсан дэлхийн эмэгтэйчүүдийн хэрэгцээг дээд зэргээр хангадаг гоо сайхны AVON компанийн Монгол дахь албан ёсны нээлти “Улаанбаатар Палас”-ын их танхимд болсон билээ.  

    Дэлхийн олон сая эмэгтэйчүүдэд эхлэл хөрөнгөгүйгээр бизнес эрхлэх боломжийг олгож, тэднийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэж чадсан дэлхийн шилдэг 100 компаний нэг болох AVON компаний төлөөлөгчид Таван Богд Косметик компанид албан ёсны дистрибьюторын батламж бичгийг гардуулан өглөө. Мөн AVON-ний зөвлөх, координатор, лидерүүдэд  албан ёсны батламж гардуулан, тэднийг  шагнаж, урамшуулав.

    Avon-той хамтарч ажиллаж байгаа хүн бүр өөрийн эрч хүч, идэвх санаачлагынхаа хүчээр хязгааргүй орлого олох боломжтой байдаг бөгөөд AVON–ний зөвлөхүүдийн тоо эрчимтэй нэмэгддэг. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компанийн Монгол дахь салбар нь албан ёсны үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа хэдий ч AVON-ны бүтээгдэхүүнийг борлуулж амьдралаа дээшлүүлж, амжилтанд хүрсэн олон арван бүсгүйчүүд маань амжилтынхаа нууцаас хуваалцлаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж