Gisele загварын ертөнцөд 15 жил

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Gisele загварын ертөнцөд 15 жил

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бразилийн нэрт загвар өмсөгч Gisele Bundchen энэ жил загварын ертөнцөд хөл тавьсны 15 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Түүний энэхүү баярыг алдарт Vogue сэтгүүл хуваалцан ирэх сарын шинэ дугаарынхаа онцлох зочноор урьжээ. Загвар бол залуу насны ажил гэж хүн бүр хэлдэг 15 жил өнгөрсний дараа Gisele Bundchen хүчирхэг хэвээр байна. Тэрбээр “Forbes” сэтгүүлээс жил бүр уламжлан болгон нэрлэдэг дэлхийн хамгийн их ашиг орлого олсон 10 загвар өмсөгчийн жагсаалтыг тэргүүлсэн ба өнгөрсөн онд 25 сая долларын ашиг олсон аж.

    Өнгөрсөн онд хөлбөмбөгчин Tom Brady-тай гэрлэж, арванхоёрдугаар сард анхны хүүхдээ гарган ээж болсон ч жингээ хурдан хасч, өөрийн ажилдаа эргэн орсон юм.
    Сэтгүүлийн дотор хуудсанд авахуулсан зургууддаа гурван янзын дүр төрх харуулахыг зорьсон тухайгаа тэрбээр онцолжээ. Дур булаам, ажил хэрэгч, энгийн. Түүний камерийн өмнө хувирах чадварыг гэрэл зурагчид өндрөөр үнэлдэг ба хамтран ажиллахад таатай байдаг тухай ам уралдан магтацгаадаг.

    “Өөрийн гэсэн хатуу хуультай загварын ертөнцөд 15 жил амьдрана гэдэг бол их тэвчээр шаардсан зүйл. Гэхдээ энэ хугацаанд би тэргүүлэгч байр суурьтай амьдарч байсан гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Би багаасаа л загварт сонирхолтой байсан. Өөрийн дуртай ажлаа хийж байгаа учраас би амжилтанд хүрч чадсан. Бусад хүмүүсийг ч гэсэн дуртай ажлаа хийцгээгээсэй гэж би үргэлж хүсдэг” хэмээн ярьжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж