Галшар сумын 183 мянган малыг вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Галшар сумын 183 мянган малыг вакцинжуулна

Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар Сүхбаатар, Дорнод аймагтай хиллэдэг сумдад малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор долоон пост гарган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж байна. Мөн аймгийн хэмжээнд шүлхий өвчинд мэдрэмтгий 2,5 сая малд үзлэг тандалт хийсэн бөгөөд одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Энэ сарын 6-нд тус аймагт шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 190,2 литр буюу 95,1 мянган тун иржээ. Эхний ээлжинд Галшар сумын 183 мянган толгой малд тарих ажил өчигдрөөс эхэллээ. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж