“Мэдээллийн индэр-2010” эрдэм шинжилгээний бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Мэдээллийн индэр-2010” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан “Мэдээллийн индэр-2010” эрдэм шинжилгээний бага хурал  ирэх сарын 21-нд болох ажээ. Уг бага хурлыг Монголын оюутны холбоо, Хэвлэлийн хүрээлэн хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ нь сэтгүүлзүйн салбарын оюутнуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэх, мэдээлэл солилцох, тэдний шинжилгээний ажлыг дэмжих зорилготой  гэдгийг зохион байгуулагчид нь онолцолж байна.  Дашрамд сонирхуулахад, эхний гурван байрын эздэд шагнал гардуулах бөгөөд тэргүүн байрын эзэн  130.000 төгрөгийн шагнал хүртэх аж.

Б.Анхаа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж