Хэнтий аймгийн хэмжээнд 2,6 сая мал өвөлжинө

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн хэмжээнд 2,6 сая мал өвөлжинө

Хэнтий аймгийн хэмжээнд 17 сумын 83 багт 2,6 сая толгой мал өвөлжиж хаваржина. Аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд 125 мянган тонн байгалийн хадлан, 100 тонн гар тэжээл, 450 тонн үйлдвэрийн тэжээл, 210 тонн ногоон тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 117 мянган тонн байгалийн хадлан, 516 тонн ногоон тэжээл, 33,5 тонн үйлдвэрийн тэжээл, 95 тонн гар тэжээл бэлтгэж аваад байна. Мөн гамшгаас хамгаалах аймгийн нөөцөд 225 тонн өвс, 100 тонн тэжээл, сумд нийт 1317 тонн өвс бэлтгэж, хадлан тэжээл бэлтгэлийн явц 94 хувьтай байна. Отроор өвөлжиж хаваржих малчдын судалгааг сумдаас авч, бусад аймгийн нутагт 15 өрхийн 15284 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 110 өрхийн 76500 толгой мал отроор өвөлжих төлөвтэй байна. Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт Жаргалтхаан, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Дархан, Баянмөнх сумдын 226 өрхийн 113 мянган мал өвөлжих аж. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хөдөө аж ахуйн салбараас хийсэн ажиглалтаар, нийт нутгийн 53 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 9 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 18 хувь нь 1-3 дахин, 5 хувь нь 3-5 дахин, 14 хувь нь олон дахин бэлчээрийн даац хэтэрсэн байдалтай судалгаа гарсан байна. 

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж