Eva Longoria “MTV EMAs”-ыг хөтлөнө

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Eva Longoria “MTV EMAs”-ыг хөтлөнө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киногоор нэр алдарт гарсан жүжигчин Eva Longoria “MTV EMAs”-ыг хөтлөх болсон тухай албан ёсоор мэдээлжээ. “MTV EMAs” энэ жил 17 дахь удаагаа зохиогдож байгаа ба ёслолын ажиллагаа Мадрид хотод болох юм.

    Ирэх сарын 7-ны ням гаригт болох уг үйл ажиллагаанд хөгжмийн ертөнцийн алдартнуду бүгд оролцох бөгөөд шилдгүүдээ шалгаруулах юм.

    Eva “Би энэхүү гайхалтай хөгжмийн наадмыг хөтлөх болсондоо баяртай байна. Мөн үзэсгэлэнт Мадрид хотод болох болсонд бүр ч таалмжтай байна. Би тэр үдшийн гайхалтай амьд тоглолтуудыг үзнэ гэхээс хүлээж чадахгүй нь. Миний хамгийн хайртай дуучид болох Lady Gaga, Katy Perry нар томоохон номинациудад нэр дэвшиж байгаа. Тйи болохоор энэ үдэш уйдамгүй үдэш болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

    Сонирхуулахад, жүжигчин бүсгүй энэ сарын 20-ны өдөр Калифорнийн “AT&T”-д болсон “Padres Contra El Cancer” хорт хавдрын эсрэг өдөрлөгөөр нэг сая ам.долларын хандив өргөжээ. Тус ашгийн бус байгууллагын үндэсний төлөөлөгч, жүжигчин Eva Longoria хэлэхдээ “Энэ байгууллага бид бүхэнтэй маш ойр дотно ажилладаг, миний зүрх сэтгэлд байдаг эрхэм зүйл. AT&T-д мөнгө хандивласаар ирсэн та бүхэнд баярлаж байна. Олон хүүхдүүдийн амьдралд гэрэл гэгээ, аз жаргал авчрах сайхан үйлсийг цөмөөрөө хийцгээе” гэж хүмүүсийг сайн санааны үйлсэд уриалсан байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж