Зээлийн талаарх мэдээллээр үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Зээлийн талаарх мэдээллээр үйлчилнэ

Монголын банкны холбооны санаачлагаар 2009 онд байгуулагдсан Зээлийн мэдээллийн төв нь зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх Монголын анхны хувийн өмчит аж ахуйн нэгж юм.  Зээлийн мэдээллийн төв нь АНУ-ын Олон улсын хамтын ажиллагаа болон Олон улсын санхүүгийн корпорацийн туслалцаатайгаар сонгон шалгаруулалт зарлаж тухайн салбартаа тэргүүлэх  зургаан байгууллагаас  Дан & Брадстрит компанийг стратегийн түншээрээ сонгожээ.  Тус хоёр компани Монголын зах зээл дээр зээлийн талаархи мэдээллийн үйлчилгээ болон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бусад үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл зээлдэгчийн талаархи шаардлагатай бүх мэдээлэл түүний дотор зээлийн түүх нь ямар байгаа талаар мэдээллийг банк, банк бус санхүүгийн байгууллагуудад өгөх үйлчилгээ үзүүлэх ажээ.

Дээрх хоёр байгууллагын удирдлагууд тун удахгүй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм. Санамж бичигт гарын үсэг зурахтай холбогдуулан Зээлийн мэдээллийн төв ХХК-ийг  төлөөлж тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён М.Болд: “Энэ бол Монголын банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын зүгээс санхүүгийн салбартаа өндөр түвшний дэд бүтэц буюу Зээлийн мэдээлийн төв байгуулахаар  ажилласан гурван жилийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм” гэж онцлон тэмдэглэж байна. Аравдугаар сарын 12-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж