Дуучин Б.Амархүү фэнүүдээ хульхидав

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүү фэнүүдээ хульхидав

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү фэнүүдээ хульхидсаар л байна. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-нд дан монгол дуунаас бүрдсэн шинэ цомгоороо Монголчуудал бэлэг барина гэж байсан ч энэ төлөвлөгөө нь хойшлогдож, шинэ жилийн дараа хийхээр амласан юм. Гэтэл шинэ жил байтугай сар шинэ, олон улсын эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр өнгөрчихөөд байхад дуучин Б.Амархүүгийн цомог одоо хүртэл байдаггүй ээ. Түүний фэнүүд монгол дуунаас бүрдсэн цомгийг нь хүлээгээд л байдаг.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж