Нийслэлийн МАХН-ын дэд даргын өрөөнд хулгай оржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАХН-ын дэд даргын өрөөнд хулгай оржээ

Нийслэлийн МАХН-ын байранд энэ сарын 5-6-нд шилжин шөнө  хулгай орж тус намын хорооны дэд даргын өрөөнөөс комьпютерийн процессорыг авч явсан хэрэг гарсан байна. Тодруулбал,  үл мэдэх этгээд шөнийн цагаар  нийслэлийн МАХН-ын хорооны байрны хашлагыг эвдэж цонхыг нь хагалан дотогш орж эл хэргийг үйлджээ. Одоогоор уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй гэнэ.  Хулгай орсон намын хорооны дэд дарга Д.Энхтөрийн өрөөнд цагдаагийн ажилтнууд  үзлэг хийж эхлээд байгаа аж.  Эх сурвалжийн мэдээллээр алдагдсан компютерийн процессорт хотын намын хорооны бүртгэл болон чухал мэдээллүүд хадгалагдсан байсан аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж