
УИХ-ын гишүүн Д.Одхүү хэлэхдээ “Энэ хуулийн төслийг чинь харахаар нэг бол халамжийн хууль мэт, урд талын хэсгийг нь харахаар аливаад зуучилдаг байгууллага шиг болчихоод байна. Үндсэндээ ажил хийх сонирхолгүй хэсгийг дэмжих бодлого түлхүү тусгалаа олчихоод байгаа учраас УИХ-ын зүгээс буцаах шаардлагатай байна” гэлээ. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Хөдөлмөр эрхлэлтийн бодлого өөрөө салбар дундын маш олон зүйлээр зохицуулагдаж байдаг. Энэ утгаараа мэдээллийн сан бий болгох, сургалтад хамруулах, зээл олгох гээд олон зүйлийг төсөлд тусгасан нь юм юмнаас хамж шимсэн юм шиг харагдаж байхыг үгйсгэхгүй. Гэхдээ хуулийн төслийг дэмжиж өгөөч гэж хүсэх байна” гэлээ.
Г.Дарь