Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Гацалт

News.mn шуурхай мэдээ дээрээ Энхтайвны гүүр хаалттай байгааг дурдаад өнгөрчээ.
Энхтайвны
гүүр дээгүүр хүмүүс алхаж байна, урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа.
Хан-Уул дүүргээс тодруулбал 120 мянгат, 19-р хороолол, Зайсан, Яармаг,
Нисэх, Баянмонгол гэх мэт шинэ орон сууцны хорооллуудаас хэчнээн хүн энэ
гүүрээр хойшоо давж ажил сургуульдаа ирдэг юм тэд бараг бүгдээрээ, Бас
хотын бусад дүүргүүдээс хэдэн хүн энэ гүүрээр урагшаа явдаг юм тэд басл
бүгдээрээ энэ гүүрэн дээгүүр алхаж байна.
Хүмүүс гүүрний урд хойд талд автобус машинаа орхиод алхацгааж байна.
Энэ олон хүмүүсийн алдсан цаг хугацаа, алдагдсан боломжийг тооцоод үзвэл ер нь хэчнээн их мөнгөний тоо гарах болоо?
Хүн
өвдөөд түргэн дуудуул ер нь яах юм болоо? Мэдээж дуудаа л байлгүй дээ
хэн нэг нь. Эмч жолоооч 2 нь дамнуургаа бариал гүйсэн болов уу?
Гал гарвал яах юм болоо? Харсаар байгаад л шатаачих нь дээ. Хан-уул дүүрэгт үйлдвэр олон шатвал ч баларсан юм болох байх.
Гэтэл бас болоогүй ээ. Ганц гүүр ч биш хот тэр чигээрээ гацсан байж.
Баруун
талд байх 10, 1-р хорооллуудаас зүүн тийшээ хотын төв рүү чиглэсэн бүх
замууд дээр машинууд гацсан байна. Зүүнээс баруун тийшээ яасан юм байгаа
юм бүү мэд
Хийж бүтээгээд байгааг нь буруутгаж хараар будах гэсэнгүй.
Гэхдээ хийхэд учир бий. Жил бүр зам засдаг. Жил бүр эвдэрдэг.

Тэр мөнгөөр энэ зун ядаж нэг гүүр барьж амжих байсан уу? Ядаж нэг шинэ зам тавьж болох байсан уу?

Шинэ гүүр, шинэ зам тавьсаныыхаа дараа нь хуучнийг нь хэдэн өдрөөр ч хамаагүй хаагаад засаж болох л байсан.

Намууд
туйлширахаа болиод их прагматик үзэл баримтлалтай болж байгаа юм гэсэн.
Харин замаа засаж чадахгүй байгааг нь харахад бол … бишээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж