Төрсний дараах хямрал

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Төрсний дараах хямрал

Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүн бэлгийн чадвараа алддаг.

Буруу.

Дийлэнх хосуудад хүүхэд төрсний дараа ийм зүйл тохиолддог бөгөөд энэ нь эмэгтэйчүүдээс биш  өөр бусад шалтгаанаас болдог байна.

“Нэгэн дээвэр дор амьдрах гурван үеийхний  гэр бүлийн аар саар асуудал нь байнгын стресс үүсгэж, энэ нь хосуудын бэлгийн амьдралд нөлөөлж, зөрчил үүсгэдэг” гэж психоаналист Аннетте Орлова ярьж байна. 

Үүний зэрэгцээ психоаналистын хэлж буйгаар  гэр бүлийн гишүүд бүх анхаарлаа шинэ хүнд хандуулснаас, хосууд бие биенээ умартаж эхэлдэг аж.

 Дөнгөж нярайлсан  эмэгтэй хүүхдээсээ өөр хүн анхаарахаа больдог. Энэ үед харин эрчүүд  өөрсдийгөө  шоовдорлогдсон мэт санаж, хямралд  ордог байна. Дийлэнх эрчүүд ийм үедээ эхнэрийнхээ хайр халамжыг компьютер  тоглоомоор орлуулдаг аж.

Харин компьютерын өмнө олон цаг суух нь тэднийг энэ байдлаас гаргах нь бүү хэл хос хоёрын дотно харилцааг үгүй хийж  ч мэдэх аюултай гэж  психоаналист Орлова ярьж байна.  Яагаад гэвэл сэтгэлийн хямрал, секс  хоёр хэзээ ч таарч тохирдоггүй.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж