Хамт ажилладаг хүнийхээ жигнэмгийг хулгайлж идсэн гээд ажилгүй болов

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Хамт ажилладаг хүнийхээ жигнэмгийг хулгайлж идсэн гээд ажилгүй болов

Британийн колл-төвийн ажилтан шөнийн ээлжинд ажиллахдаа хөршийнхөө ширээн дээрх боодол жигнэмгийг аваад идчихсэн гэнэ. Түүнийг ажлаас нь хөөсөн ба шүүх жигнэмгийн үнэ долоон фунт, шүүхийн зардал 150 фунтыг түүнээс гаргуулахаар болсон байна. “Хулгайч” гэгдсэн Кемпбелл мэдүүлэхдээ дарга нь тэдэнд жигнэмгийг авч тавьсан гэж бодсон гэлээ. Маргааш нь ажилдаа ирсэн түүний хөрш эмэгтэй жигнэмгээ алга болсныг хараад даргадаа хэлсэн байв. Конторын ажилчид  мөрдөх камерын бичлэгийг үзэцгээж жигнэмгийг Кемпбелл идсэнийг илрүүлсэн гэнэ. Шүүх хурлын явцад хохирогч эмэгтэй жигнэмгийн төлөө харамсаагүй харин хувийн орон зайд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэнд нь гомдолтой байна гэв. Кемпбеллийн өмгөөлөгч  түүний нүр хүндэд толбо суулгасан шүүх хурал болсонд харамсч буйгаа хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж