“Sweetymotion” эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” эх орондоо иржээ

АНУ-д уран бүтээлээ туурвиж байсан “Sweetymotion” хамтлагийнхан өнгөрсөн зургадугаар сард эх орондоо ирж хоёр сарын хугацаанд шинэ цомог болон шинэ клипүүдээрээ монголчуудтайгаа уулзсан. Тэд энэ намар тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа төдийгүй тоглолтынхоо бэлтгэл ажлаар АНУ руу буцсан юм. Тэгвэл тэд өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 4-нд Монголд иржээ. Тэд тоглолтоороо жинхэнэ шоу тоглолтыг мэдрүүлэхээр бэлтгэж байгаа аж. Одоогоор тэдний тоглолт хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж