Katy Perry шинэ сингл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Katy Perry шинэ сингл гаргалаа

Хөгжмийн ертөнцийн бас нэгэн өвөрмөц дүр төрх бүхий дуучин Katy Perry "Firework" нэртэй шинэхэн синглээ гаргажээ. Энэхүү дууныхаа үгийг тэрбээр ихэд онцолж байгаа. Дуучин Katy Perry удахгүй гарах шинэ цомог нь дан хайрын дуунаас бүрдэж буй тухай мэдэгджээ. Найз залуу Russell Brand нь энэхүү санааг гаргасан ба эдгээр дуунууд нь тэдний хайр сэтгэлийн илэрхийлэл болох аж. Тэрбээр “Би өмнө нь хайрын дуу дуулж байсан. Гэхдээ дандаа л үнэнч хайраа хүлээж буй тухай дуунууд. Харин шинэ цомогт маань орсон дуунууд бол гал халуунаар дурлалцаж, хайрыг амталж буй аз жаргалаар дүүрэн дуунууд байх болно” хэмээн хэлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж