АН-ын 4:11 уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

АН-ын 4:11 уулзалт болно

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтггүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаа сэргээгээд байгаа бөгөөд өнөөдөр 11.00 цагт болох юм. Тус уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн н.Нармандах, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Б.Болор нар оролцож, сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар санал солилцохоор төлөвлөөд байна.
Дашрамд тэмдэглэхэд нийслэлийн Ардчилсан нам болон Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбооны  тэргүүнүүд шинэээр сонгогдоод удаагүй байгаа энэ үед 4:11 уулзалт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж. Шинээр сонгогдоод байгаа тэргүүнүүд уулзалтын үеэр өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөх юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж