
Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Шүүхийн шүүгч Ц.Зоригтыг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэн талаар авч хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.
Харин гурав дахь асуудал нь Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг авч хэлэлцэнэ. Саналыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав танилцуулах бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танилцуулах юм байна.
Г.Дарь