“Ford” концерны тэргүүн жилд 18 саяын орлоготой байв

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

“Ford” концерны тэргүүн жилд 18 саяын орлоготой байв

Алан Мюллали. Гэрэл зургийг AFP
2009 оны орлогоор “Ford”-ын гүйцэтгэх захирал Алана Мюллали 18 сая ам.доллар олжээ гэж Detnews.com. хэвлэлд өгүүлсэн байна. Цалин нь 30 хувиар хасагдаж, шагналаас татгалзсан ч Мюллалийн орлого өслөө. Тэрбээр өөрийн компанийн хувьцааны үнийн өсөлтөөс 16 сая орчим ам.долларын орлоготой байв. Жилийн цалин нь хоёр саяас буун 1,4 сая болсон байлаа.  “Ford Motor” компанийн ерөнхийлөгч, Генри Фордын ач хүү Билл Форд шагналаасаа тав дахь жилдээ дараалан татгалзаж байна. Гэхдээ л мэргэжилтнүүдийн тооцоогоор түүний орлого 16,8 сая болсон нь Мюллалийнхээс бага байгаа ажээ. Харьцуулахад, “General Motors” компанийн гүйцэтгэх захирал Эдвард Уайтэкрийн 2009 оны орлого ес орчим сая ам.доллар байжээ. “Ford”-ын төлөөлөгчид хувийн онгоцны хэрэглээ болон таван “жет”-ээс татгалзсанаа 2008 онд Засгийн газрын комисст амласан ёсоор  гүйцэтгэсэн гэж тайлагнасан байна. Гэвч тэр таван онгоцыг худалдан авах хүн олдоогүй байгаа гэнэ. Одоо тэд түрээсний хоёр онгоцыг ашиглаж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж