Ээлжит бус хуралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Ээлжит бус хуралдаан зарлалаа

Ардчилсан намын бүлэг яг одоо ээлжит бус хуралдаан зарлаад байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг авч хэлэлцээд “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй” гэсэн шийдвэрийг гаргасан нь тус намын бүлгийн хувьд  ээлжит бус хуралдаан зарлахад хүргэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр тус бүлэг энэ асуудал дээр завсарлага авч ч болзошгүй аж. Ийм тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэх асуудал хойшлогдох юм. Эл асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын гуравдугаарт багтаагаад байгаа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж