Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Аравдугаар сарын 7

Аравдугаар сарын 7-ны баяр

Орос-Францын холбооны бэлгэдэл

Өнөөгөөс 110 жилийн өмнө Франц-Оросын бэлгэдэл болсон III Александрын гүүрний шавыг Парис хотноо тавьжээ. Франц-Оросын 1891-1917 онуудын холбоо нь Францаас зээл авч оронд нь Орос Францыг цэргийн дэмжлэгээр дэмжихэд үндэслэгдсэн байлаа. Франц-Пруссийн дайнд ялагдсан мөн 1881 онд Герман нэгдсэн зэрэг нь Францыг ийм холбоонд оруулж өгчээ.

Гитарын олон улсын наадам

Аргентины  Буэнос-Айрес (Buenos Aires) хотноо аравдугаар сарын 7-19 өдрүүдэд гитар тоглох, сонсох дуртай хүн бүрт зориулсан Олон улсын наадам (International Guitar Festival) өнөөдөр эхэлж байна.

Энэ сүрлэг баярыг хамгийн анх 1994 онд тэмдэглэхэд 200 мянган хүн оролцож байлаа. Баярт голчлон Латин америкчууд ба европчуудын чадварлаг хөгжимчид оролцдог бөгөөд баярт оролцох хүн зургаан сарын өмнө хүсэлтээ зохион байгуулагч нарт нь явуулсан байх ёсто

Өдрийн ишлэл

“Би физикчидын сургуулийг байгуулсан учир нь би өөрийн шавь нартаа тэнэг гэдгээ хэлэхдээ хэзээ ч зовж байгаагүйгээс үүдэлтэй” (Нильс Бор)
Нильс Бор ба Альберт Эйнштейн квантын онолоо ярилцаж суугаа нь, 1925 он.

Фото: Пауль Эренфест

Нильс Бор 1885 оны аравдугаар сарын 7-нд Данийн Копенгаген хотод төржээ. Өөрийн орны бахархал болдог. Борыг 50 нас хүрэхэд Данийн бүх ард түмэн бэлэг цуглуулж, 600 грамм радий өгсөн байв. Борын нэрээр Менделеевын үелэх системийн 105 дахь элемент нь түүний нэрээр нильсборий гэж нэрлэгдсэн байна. Тэрээр 1947 онд 62 насныхаа ойгоор Данийн дээд шагнал Зааны одонгоор шагнагдаж байлаа.

Нильс Борын бусад хэллэгээс:

“Бидний өмнө ухаангүй онол байгаад эргэлзэх зүйлгүй. Харин ухаангүй гэдэг нь түүнийг зөв онол болгоход хангалттай юу гэдэгт л асуудал байна”
“Миний хэлж буй өгүүлбэр бүрийг баталгаа гэж үзэлгүй асуудал гэж ойлгох хэрэгтэй”

“Би энд тааруухан илтгэлийг их сонслоо. Миний энэ удаагийн үгийг өшөө авалт гэж ойлгохыг гуйя (өөрөө тааруухан ярьсныхаа дараа хэлжээ)”

Үйл явдал

Dow-Jones-ийн индекс анх хэвлэгджээ

1896 он: АНУ-д биржийн индексийн хамгийн анхдагч нарын нэг Dow-Jones-ийн индекс анх хэвлэгджээ. Тэр нь төмөр замын 20 том компанийн хувьцааны дундаж үнийг жагсаалт байлаа. Орчин үеийн аж үйлдвэрийн 20 том корпорацийн хувьцааны Dow Jones Industrial Average (DJIA) индекс 1929 онд гарч ирсэн байна.

Владимир Путин төржээ

1952 он: Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд хуучин Ленинград, өнөөгийн Санкт-Петербургт төржээ.  Хүүхэд ахуйгаасаа тагнуулч нарын тухай кино үзэх дуртай, спортоор хичээллэж эхэлсэн хүүхэд байв. Тэрээр самбогийн спортын мастерыг 1973 онд, жүдо бөхийн спортын мастерыг 1975 онд тус тус авч байлаа. Уулын цанаар гулгах дуртай. Путин 1970 онд Ленинградын их сургуулийг олон улсын хуулийн ангиар дүүргэсэн байв. Дээд сургуулиа төгсөөд Зөвлөлтийн Улсыг аюулаас хамгаалахад ажиллаж эхэлсэн байна.Тэрээр Ю. В. Андроповын нэрэмжит улаан тугийн институтыг төгсгөөд 1984 оноос Германд томилолт авч Дрездены Зөвлөлт-Германы найрамдлын ордны захирлаар  ажиллажээ. 1992 онд дэд хурандаа цолтойгоор КГБ-гийн “үйл ажиллагааны бэлтгэлд” оржээ. 1997 оноос Оросын ерөнхийлөгчийн аппаратад янз бүрийн тушаалын ажил хийж байв. 1998 онд ОХУ-ын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад Ельцин тушаалаа орхисны дараа Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байлаа. 2000 оны гуравдугаар сарын 26-нд ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон үүнээс дөрвөн жилийн дараа дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан 2008 оноос ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж