Баруун зүгийн нутгаар цас орно

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Баруун зүгийн нутгаар цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтай, Хэнтэйн уулс, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 7-12 градус, Говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 864  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж