“Шилдэг ireport” удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

“Шилдэг ireport” удахгүй тодорно

Мэдээллийн News.mn сайт идэвхтэн бичигч, уншигчдынхаа дунд нэг сая төгрөгийн шагналтай “Хамгийн шилдэг ireport”-ийн уралдаан зарласан билээ. Есдүгээр сарын 13-наас эхэлсэн манай уралдааны хугацаа аравдугаар сарын 13-нд дуусгавар болох тул уралдааны ялагч, нэг сая төгрөгийн эзэн тодроход цөөхөн хоног үлдээд байна.

Сурвалжлагч, сэтгүүлчдийн нүдэнд өртөөгүй маш олон зүйл өдөр тутмын амьдралд тохиож, олон үйл явдлаас иргэд хоцорч , нийгэмд тулгамдсан асуудал, сэдэв, мэдээлэл дарагдан өнгөрдөг. Харин сайн дурын сурвалжлагчид цаашлаад хүссэн хүн бүр  тэдгээрийг олж нээн, өөрийн бичсэн мэдээ, мэдээлэл, видео бичлэг, гэрэл зургийн сурвалжлага зэргийг халуун цэгээс нь шуурхай, үнэн бодитоор олон нийтэд мэдээлэх өргөн цар хүрээг Ireport олгодог.

Өнгөрсөн хориод хоногийн хугацаанд Ireport-ийн гишүүд бүл нэмсээр,өнөөдөр 200 гаруй болжээ. Сайтыг санал болгосон эхний өдрөөс ireport.mn-д зочилж, NEWS.mn сайтын мянга мянган уншигчидтай хамт байсан гишүүддээ баярлалаа. Уралдаан дүгнэх мөч ойртож байгаа тул та бүхэн шилдэг мэдээ мэдээлэл ирүүлж, улам идэвхтэйгээр уралдаанд оролцоорой.

Бидний тавьж байгаа гол шаардлага бол үйл явдлын халуун цэг дээрээс ирүүлсэн, шуурхай бодит, боломжтой бол зураг, видео хэлбэртэй  мэдээлэл байх ёстой гэдгийг та бүхэн анхаарна биз ээ. Энэ шаардлагыг хангасан зарим мэдээллийг дор дурдлаа.

 -ireporter Teemk-ийн есдүгээр сарын 15-нд бичсэн  “Баруун дөрвөн замын уулзвар дээр зорчигч тээврийн хоёр том автобус хоорондоо мөргөлдсөн” тухай гэрэл зургийн сурвалжлага,

-ireporter Bagi-гийн есдүгээр сарын 14-нд бичсэн “Төмөр замын тээврийн үнэ нэмэгдэх нь” мэдээ мэдээлэл,

-ireporter Babo-гийн бичсэн есдүгээр сарын 27-нд нийтэлсэн “Гурвалжингийн гүүрийг зассан нь” бичлэг, мөн түүний аравдугаар сарын 3-нд бичсэн “Хүүхдүүдийг дахиад дээрэмдлээ” гарчигтай Чингэлтэй дүүргийн 5-р хорооны хүүхдүүдийн тоглоомын талбайг чөлөөлөх гэж байгаа талаарх мэдээлэл,

-ireporter maral-ийн есдүгээр сарын 30-нд нийтэлсэн “Б.Хурцын гэргий Улаанбаатарт иржээ” мэдээ,

-ireporter Alice-гийн есдүгээр сарын 29-нд бичсэн “Хүн ядуу болохоороо хүн биш болдог юм уу?” гарчигтай “Тэнгис” кино театрын замын урд гарсан ослын тухай бичлэг

-ireporter Ganaa-гийн аравдугаар сарын 05-нд оруулсан “Монголын төр МАХН-ын пиар-ыг хийж байна” мэдээ.
Эдгээр мэдээллийг news.mn одоогийн байдлаар онцолж байна. ireportereуддаа дахин амжилт хүсье.

NEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж