Samsung S8530 Wave II-ыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Samsung S8530 Wave II-ыг танилцуулав

Өмнөд Солонгосын Samsung корпораци S8530 загварын Wave II смартфоныг удахгүй хэрэглэгчдэдээ өргөн барихаар албан ёсоор зарлалаа.

Анхны SuperAMOLED дэлгэцтэй уг гар утас нь тус корпорацийн өөрсдийнх нь бүтээсэн Bada үйлдлийн системтэй, 3,7 инчийн WVGA дэлгэцтэй, 1GHz CPU-тэй, LED гэрэлтэй, 720р видео бичлэг хийх хүчин чадалтай 5,0 мегапиксель камертай ажээ. Samsung Wave смартфонтой харьцуулахад, гадаад үзэмжийн хувьд ялихгүй өөр, голын товчлуурын загварыг бага зэрэг өөрчилсөн бөгөөд хэмжээний хувьд арай том буюу 124х60х11,8 мм хэмжээтэй, 135 грам жинтэй юм байна.

Samsung S8530 Wave II смартфон арваннэгдүгээр сараас эхлэн Европын зах зээлд нэвтрэх бөгөөд 590 ам.долларын үнэтэй байх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж