Амьдралаа хэрхэн сонирхолтой болгох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Амьдралаа хэрхэн сонирхолтой болгох вэ?

Заримдаа хосууд  зөвхөн бие биедээ хайртайгаа илэрхийлэхийн тулд сексддэг.   Хамраараа шүргэлцэн, сэтгэл догдлолоороо дур хүслээ илэрхийл.  Харин  үлдсэнийг дур хүсэл гүйцэтгэнэ.

Ширтэлт.  Эмори их сургуулиас явуулсан судалгаагаар эрчүүд шүтэн биширдэг эмэгтэйнхээ зургыг харахдаа царайнаас нь харцаа салгадаггүй аж.  Яагаад гэж үү? Судалгааг удирдан явуулсан психоаналист Ким Воллены үзэж буйгаар нүцгэн эр хүний юу хүсч байгааг мэдэхэд хялбар байдаг бол эмэгтэйчүүдийнх тийм биш аж. Тиймээс эрчүүд бүсгүйнхээ царайг сайн шинжиж хардаг байна. Учир нь эмэгтэй хүний нүүр царайны хувирал, нүдний харц  юу хүсч байгааг  илтгэдэг.

Массаж.
  Хайртай залуугаа буруу харуулан хэвтүүлж, нуруу, гэдсэнд нь массаж хийж, тайвшруул. “Стресс бол  эрчүүдийн  сэрэл хөдлөхөд гол саад болдог зүйл” гэж сэтгэл судлаач доктор Шарон Моалем ярьж байна.  Хэрвээ та хайртыгаа тайвшруулж, сртессыг нь гаргаж  чадвал хэн хэн нь сексээс гайхалтай таашаал авч чадна.

Зургын цомгоо хамтдаа үз.
Хамтдаа авахуулсан гэрэл зураг анх танилцсан үеийнх шиг сэтгэл догдлол, хөөрлийг бий болгодог.
90 минутын таашаал.  Хэрэв цаг бага байвал тачаангуй үнсэлт, тэврэлт, халуун энхрийлэл сексийг орлоно.  Янаглал бүр секс хийх  шалтгаан байдаггүй.  Тиймээс бие биедээ хоромхон зуур эрхлэх нь дараагийн  удаа сексээс гайхалтай таашаал авах эхлэлийг тавьдаг.

Секс болзоо тогтоо.
Хүлээх хугацаанд хосууд нэг нэгнээ илүү ихээр хүсч, хүлээдэг учираас  секс илүү сонирхолтой, бас халуухан болно.

Секс мессеж.
Хэрэв та хайртаасаа хол байгаа бол түүнийг санаж байгаа гэсэн мессеж илгээхийн оронд түүнийг   хурдан ирүүлэх, аргагүй байдалд оруулах, халуухан үгтэй мессежээр бул. Тэр таны мессежийг тэсвэрлэж чадахаа болиод ирнэ.

Өрсөлд. “Хамтдаа теннис тоглож, ууланд авирч өрсөлдөөнтэй зүйлээр тогло. Тэмцэл хосуудын тестероны хэмжээг нэмэгдүүлдэг учираас хамт байх хугацаанд хэн нь ч уйдахгүй” гэж  харилцааны  сэтгэл зүйч Халцман зөвлөж байна. 

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж