
Эхлээд Ромын Палалоттоматика цэнгэлдэхэд талбайн эзэн Италийн шигшээ баг 2008 оны Бээжингийн олимпийн аварга АНУ–тай маш чухал тоглолт хийсэн юм. Эхний сетийг Нэгдсэн улсын баг 23-хан минутын дотор дуусгаж, 25:14 харьцаатай талбайн эздийг хол тасархай оноогоор хожсон нь байдлыг улам хурцалж, Италийн хөгжөөн дэмжигчид багаа жинхэнэ сэргээж, тоглолтыг эргүүлж чадсан юм. Улмаар талбайн эзэд 25:23, 28:26, 25:22 харьцаатай үлдсэн сетүүдэд ялалт авснаар хэсгээс гарах хамгийн өндөр магадлалтай багийн тоонд орсон юм. Учир нь АНУ–ын хийх тоглолт дуусч, талбайн эзэн Итали Францыг хожиход л шилдэг дөрөвт үлдэх боломжтой болно. Хэрэв үлдвэл энэ нь 1998 оноос хойш дэлхийн аваргад үзүүлээгүй өндөр амжилт болох юм.
Харин Флоренц хотноо үүнээс дутахааргүй сонирхолтой тоглолт өрнөсөн нь ОХУ болон Сербийн багуудын аль хожсон нь цаашид хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх ширүүн тэмцэл байлаа. Аргентинийг 3:1 харьцаатай хожсон Сербиүдэд энэ тоглолтын ард сайн үр дүнтэй гарахад л медалийн төлөө тоглох дөрвөн багийн нэг болох сайхан боломж байсан. Тоглолт ч маш өрсөлдөөнтэй эхэлж, эхний сэт 28:26 харьцаатай Серби улсын ялалтаар өндөрлөсөн. Харин энэ мөчид манай хойд хөршийн баг дэмий шатаж, тоглолтоо эвдсэнээр (25-21, 27-25) гурав болон дөрөв дэх сэтэд хожигдсон байна.
Ийнхүү дэлхийн чансааны жагсаалтад хоёрдугаарт эрэмбэлэгсэн ОХУ-ын баг тавдугаар байрын төлөө тоглох болсон бол номер дөрөв Серби хагас шигшээд үлдсэн анхын багаар тодорсон байна.
Score Studio