Рафаэлийн залуу насандаа зурсан зураг олдлоо

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Рафаэлийн залуу насандаа зурсан зураг олдлоо

Рафаэль Санти. Өөрийн хөрөг. wikipedia.org сайтын зургаас
Сэргэн мандлын үеийн Италийн суут зураач Рафаэлийн гарын үсэгтэй анхны зургуудын нэг олджээ. Хувийн зургийн цуглуулгад бараг 300 жил хадгалагдсан зураг дээрээс их зураачийн гарын үсгийг олжээ. Зургийг зурсан хугацаа нь ойролцоогоор 1499 онд хамаарах бөгөөд 1483 онд төрсөн зураач түүнийг 15-16 настайдаа зурсан бололтой. АНУ-ын Калифорнийн их сургуулийн урлагийн түүхч Карло Педреттийн (Carlo Pedretti) өгүүлснээр мастерийн гарын үсэг байгаа нь энэ зургийг түүний залуудаа зурсан анхны бүтээлүүдийн нэг болгож байна. “RAPHAEL SANT” гэж угалзлуулан бичсэн гарын үсгийг шашны сэдэвтэй зургаас олсон байна.
Леонардо да Винчийн музейн захирал  Алессандро Веццоси (Alessandro Vezzosi) уг зурагт лабораторийн шинжилгээ хийлгэн их мастерийн бүтээл гэдгийг баталсан гэж хэлэв. Зураг түүхийдүү байгаа нь их мастерийн анхны алхам гэдгийг улам ч тод илэрхийлж байна гэж тэр тэмдэглэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж