Энхтайваны гүүр хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Энхтайваны гүүр хаалттай байна

Яг одоо буюу өнөөдөр өглөөний байдлаар Энхтайваны гүүр хаалттай байгаа тул нийслэлийн төв замд замын хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Гүүрийг хаасан нь Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай холбоотой бололтой. Нийслэлийн автозамын газраас өмнө нь бидэнд өгсөн мэдээллээр Дулаан, цахилгааны шугам шилжүүлэх, ус зайлуулах, зарим замыг өргөсгөх засварыг хийхдээ зөвхөн амралтын өдрүүдэд  эсвэл ажлын өдрүүдэд оройн 23.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд гүүрийг хааж, засварын ажлыг гүйцэтгэх тухай мэдээлж байсан ч өнөөдөр өглөөний байдлаар гүүр хаалттайгаас болж, замын ачаалал нэмэгдсэн нь иргэдэд нэлээд чирэгдэл учруулж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж