Чавес цахилгаан хэмнэдэггүй газруудын тогийг таслав

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Чавес цахилгаан хэмнэдэггүй газруудын тогийг таслав

Ерөнхийлөгч Чавесийн цахилгаан хэмнэх шийдвэрийг зөрчсөн гэх хэдэн арван байгууллагын цахилгааныг гурав хоног өгөхгүй байхаар эрх баригчид шийдсэн байна. Цахилгаанаа таслуулсан байгууллагын жагсаалтад ресторан барууд, зочид буудал, архины дэлгүүр, спорт заалууд ба автосалон зэрэг багтжээ. Японы “Sony” компанийн салбар ч энд хамрагдсан байна. Өмнө нь Венесуэлийн Засгийн газар компани, байгууллагуудыг цахилгаанаа 20 хувиар хэмнэхийг шаардсан юм. Тус оронд болж байгаа ган гачгийн улмаас сүүлийн хэдэн сард тэнд эрчим хүчний хямрал үүсээд байна. Хэд хоногийн өмнөөс бороо орж эхэлсэн учир цахилгааны саатлаас удалгүй гарна гэж Засгийн газар нь найдаж байгаа юм. Цахилгааны хязгаарлалт Уго Чавесийн нэр хүндэд нөлөөлөн түүний чансааг өмнө байгаагүй 43 хувь хүртэл унагажээ. Чавес саяхан мэдэгдэхдээ эрчим хүчний салбар энэ жилд 6 гигаваттаар нэмэгдэн 25 хувиар үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж амласан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж