Ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловс­рол, соёл, шинжлэх ухааны байнгын хо­­роо­­ны хуралдаанаар өчигдөр Хө­дөл­­мөр эрхлэлтийг дэмжих тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төс­лийг  хэлэлцээд олонхийн саналаар “Хэ­лэл­­цэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Уг хуу­лийн үзэл баримтлалыг Нийг­мийн хам­гаалал, хөдөлмөрийн яам шинэчлэн боловсруулсан юм. Учир нь одоо хэрэгжиж буй хууль  нийг­мийн эрэлт хэрэгцээг хангаж чадах­гүйд хүрсэн учраас шинэчлэн сайж­руулах шаардлагатай болжээ. Гэвч хэлэл­цүүлгийн шатанд гишүүд уг төс­лийг голж, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бус ажилгүйдлийг дэмжсэн төсөл” гэж шүүмжлэв.  Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг “хуулийн төслийг төрхөмд нь буцаах шаардлагатай” гэсэн байр суурь баримталсан юм.

Харин УИХ дахь МАХН-ын бүлэг “Хоёр намын бүлгээс ажлын хэ­сэг байгуулаад ажиллах нь цаг хэм­нэх тул төслийг буцаахгүйгээр байн­гын хорооны төвшинд татаж авчран ажил­лах шаардлагатай гэж үзэн, са­нал хураахад олонх гишүүн үүн дээр тогтсон юм. Харин гишүүд хуу­лийн төслийг сайжруулах талаас д­а­раах зохицуулалтыг тусгаж өгөх шаард­лагатай талаар байр сууриа илэр­хийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюун­хорол Монгол Улсын ДНБ-ийн 80 хувийг бүтээдэг хувийн хэвшлийнхэн ажлын байрыг олноор бий болгож, төрийн ачаанаас хөнгөлж байхад тэдэнд урамшуулал олгодоггүй. Дээр нь 45-аас дээш насныханд ажил олддоггүй. Гэтэл тэд өрх гэрийнхээ орлогыг бүрдүүлэх гол хөдөлмөрийн насных байх жишээтэй. Тиймээс ажлын байр бий болгож байгаа хувийн хэвшил, 45-аас дээш насныханг ажилд авсан  компанид урамшуулал олгодог баймаар байна” гэлээ. .

Харин УИХ-ын гишүүн Д.Одбаяр “45-аас дээш насныхынг ажилд авахаар ээлжийнх нь амралт урт удаан хугацаагаар үргэлжилдэг, түүнийг дагаад амралтын мөнгө нь өндөр гардаг. Харин залуучуудыг ажилд авчихвал хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байхын хэрээр амралт нь богино, мөнгө нь бага гээд асуудал нэлээд байдаг бололтой юм билээ. Ийм учраас  асуудлыг олон талаас нь харж, цогцоор авч үзэх шаардлагатай” гэсэн юм.  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны зүгээс ажилгүй иргэдийг ажилтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаасаа зээл олгож иржээ. Үр дүн ч сайн байгаа гэдгийг салбарын сайд нь тодотгосон. Тодруулж хэлбэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд жилдээ 20 тэрбум төгрөг тусгадаг аж. Түүнээс хөдөлмөрийн гараагаа эхлүүлэхэднь дэмжлэг болгож,  давтан сургалтад хамрагдсан иргэнд 1.6 жилийн хугацаатайгаар дээд тал нь нэг сая хүртэлх төгрөгийн зээл олгодог байна. Хүү төлөхгүй, бас барьцаа хөрөнгө шаарддаггүй. Энэ зээлийг УИХ-ын гишүүн З.Алтай хамгийн амттай боор­цог гэж тодорхойлсон юм. Учир нь Засгийн газраас жи­жиг, дунд үйлдвэрлэлийг хөг­жүүлэх хүрээнд жил тутамд 30 тэрбум төгрөг гаргаж, түүнд нь хамрагдах аж ахуйн нэг­жүүд банкны хатуухан барьцаа хөрөнгөд шахуулан, арай чамай зээл авдаг болохоор тэр л дээ. Тэгээд бас хүү төлнө. Тэгтэл нэг хэсэг нь хүү ч төлдөггүй, барьцаа ч хөрөнгө шаарддаггүй зээл авч байгаа нь шударга бус дэмжлэг гэж үзэх гишүүн ч байлаа. Мөн энэ саналаас эсрэг байр суурь баримтлах гишүүн ч байв. Хамгийн гол нь зорилтот бүлгээ зөв тодорхойлж, тэдэнд зээлийг олгож чадвар үр дүн гарна. Үүний тулд зээлийн хэмжээг тав хүртэлх сая төгрөгт хүргэн нэмэгдүүлж, хугацааг уртасгах шаардлагатай гэж байв. Ингээд гишүүдийн олонхийн саналаар ажлын хэсэг байгуулан, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж