АТГ-ын дарга нарыг түдгэлзүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга нарыг түдгэлзүүлсэнгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хо­рооны хуралдаан өчигдөр болж, Ав­лигатай тэмцэх газрын дар­га Ч.Сан­гараг­чаа, дэд дарга Д.Сун­дуй­сүрэн на­рын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг авч хэлэлцээд “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргасан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо­ны дарга хэлэхдээ “Санал хураалтад нийтдээ 17 гишүүн оролцсон. Нэр бү­хий гишүүн горимын санал гар­гасны дагуу санал хураалтыг нуу­цаар явуулсан. Эцсийн мөчид ги­шүү­дийн олонх нь Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй” гэсэн санал өгсөн байсан. Ийм учраас энэхүү саналын томъёоллоор маргааш /өнөө­дөр/ “УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанд асуудлыг оруулна” гэсэн юм. Тиймээс өнөөдөр хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Ав­ли­гатай тэмцэх газрын дарга нарын бү­рэн эрхийг түдгэлзүүлэх үү, үгүй юу гэдэг эцсийн шийдлийг гаргах учир­тай.

Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тоймловол, Улсын ерөнхий прокурорын зүгээс Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын даргад илгээж байв. Ингэхдээ тэрбээр хоёр үндэслэлийг гаргаж тавьсан юм. Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх газрын дарга төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, хоёр дахь нь ажилтнуудаа Улсын ерөнхий прокурорын газраас зөвшөөрөл авалгүй тагнасан нь хууль зөрчсөн үйл явдал болсон гэж үзсэн байв. Ингээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо  хаврын чуулган өндөрлөхөөс урьтаж, гурван ч удаа хуралдасан ч тэр бүрийд Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг одоо байгаа мэдээлэлд тулгуурлан албан тушаалаас нь чөлөөлөх нь учир дутагдалтай байна. Энэ асуудлыг  УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд шилжүүлж, нягтлуулах шаардлага бас байна” гэж үзэн, шилжүүлж байсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж