Башёг тэргүүлэгч Хакухо, Баруто нар өнөөдөр хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Башёг тэргүүлэгч Хакухо, Баруто нар өнөөдөр хоорондоо барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын тэмцээн болох хару башё Осака хотноо 11 дэх өдрөө үргэлжилж байна. 10 өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал болон зүүн жигүүрийн сэкиваки Баруто нар зуун хувийн амжилтаар башёг тэргүүлж байгаа билээ. Харин өнөөдрийн барилдаанд башёг тэргүүлэгч хоёр сумоч хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Сэкиваки Барутогийн хувьд хару башёд 13-аас дээш даваа авсан тохиолдолд озэки цол хүртэх учир чухал хариуцлагатай барилдаан болох юм.

Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж манай бусад бөхчүүдийн тухайд озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Котомицүкитэй, зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Какурюү М.Ананд Ваканосатотой, харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М4/ озэки Кайотой тус тус барилдана. Түүнчлэн Кёкүтэнхо Н.Цэвэгням /М2/ сэкиваки Тоёоношиматай, Асасэкирюү Б.Дашням /М11/ Точиношинтой, Хакуба А.Өнөржаргал /М9/ Таманошиматай барилдахаар оноолт таарчээ. Мөн Токитэнкү А.Хүчитбаатар /М13/ Китатайкитай, Моконами Г.Базарсад /15/ Сагацүкасатай барилдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж