Сьюзан Бойлын хоолой нь өвджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойлын хоолой нь өвджээ

Дуучин Сьюзан Бойл шинэ цомогтоо багтсан дуунаас “Ододтой бүжиглэе”
шоунд дуулахаар болсон тухай мэдээлж байсан. Харин тэрбээр Шотландаас
Лос-Анжелос хотруу ирэх замдаа ханиад хүрснээс хоолой нь өвдсөн байна.
Тйим учраас өнөөдөр оролцох байсан телевизийн шууд хөтөлбөрт оролцохоо
больсон тухайгаа мэдээлжээ.

“Түүний эмч хоолойгоо эдгэртэл
дуулахгүй байхыг зөвлөсөн. Сьюзан фэнүүдтэйгээ уулзаж чадахгүй болсондоо
маш их харамсч байгаа. Тэрбээр тус нэвтрүүлэгт оролцохыг их хүссэн.
Гэвч эрүүл мэндийн шалтгаанаас болон ийнхүү арга хэмжээгээ цуцлах
боллоо” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Сануулахад,
"Авьяаслаг Британичууд” шоуны од Сьюзан Бойл хоёр дахь цомгоо гаргахад
бэлэн болсон тухай өнгөрсөн долоо хоногт Columbia Records мэдээлсэн юм.
The Gift нэртэй энэхүү цомогирэх арваннэгдүгээр сарын 9-нд нээлтээ хийн,
худалдаанд гарч эхлэх аж.

Түүний хамгийн эхний цомог нь “I
Dreamed A Dream” нэртэйгээр гарсан ба нийтдээ есөн сая хувь борлогдон
дээд амжилт тогтоогоод байгаа юм.
“Би энэхүү цомгоо бичүүлж байхдаа
дуу бүрээ зүрх сэтгэлээсээ мэдэрч,дуулахыг хүссэн. Дуу бол үргэлж миний
найз нөхөр байж ирсэн. Зарим үед надад асар том боломжийг олгож байсан.
Миний дуунууд хүмүүст баяр хөөр, амралт өгч байгаасай гэж би чин
сэтгэлээсээ хүсдэг. Тэр хүслээ би бүх дуундаа шингээж дуулсан” хэмээн 
Susan ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж