Шуурга Перт хотын 100 мянган хүнийг гэрэлгүй болгов | News.MN

Шуурга Перт хотын 100 мянган хүнийг гэрэлгүй болгов

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Шуурга Перт хотын 100 мянган хүнийг гэрэлгүй болгов

Хотод унасан мөндөр. ABC News сайтын гэрэл зураг
Мөндөр, салхи дагуулсан хүчтэй шуурга Австралийн Перт хотын 100 мянган хүнийг гэрэл цахилгаангүй үлдээлээ. Даваа гаригийн орой эхэлсэн хүчтэй шуурганы улмаас Перт хотын нийтийн тээвэр ба нисэх тээврийн хөдөлгөөн мягмар гаригт тасалджээ. Гольфын бөмбөгийн хэмжээтэй мөндөр машины шил толийг хагалан, байшингийн дээврийг цоолсон байна. Пертэд 40 мм-ийн тундас унасан нь хэдэн арван байшинг усанд живүүлж, газрын нүүдлийг гаргажээ. Хотын нэгэн эмнэлгийн хүлээн авахын дээвэр нурснаас  тэндхийн хүмүүсийг нүүлгэх ажил гарав. Замын 150 орчим гэрлийн дохио гэмтэж, хэд хэдэн сургуулийн байр гэмтсэн учир хичээл хойшлогдлоо. Перт хот нь Баруун Австрали мужийн нийслэл бөгөөд мужийн Ерөнхий сайд Колин Барнетт (Colin Barnet) шуурганы хохирлыг 100 сая ам.доллар гэж үнэлсэн байна. Байгалийн ийм үзэгдэл тэнд 1994 оноос хойш гараагүй ажээ. Цаг уурын урьдчилсан мэдээгээр Пертэд хүчтэй шуурга болон усан бороо ойрын хоногуудад дахин орно. Тэнд өнгөрсөн зун гантай байсан нь ийнхүү тайлагдлаа.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

naiz 2010-03-24 182.160.32.143

hvmvvsee pert homihond setgeliin dem ogch tusalya

Avatar

золзаяа 2010-03-24 127.0.0.1

ямар аймар мэдээ вэ Xүмүүсээ энэ xүмүүст яагаад тусалж болоxгүй гэж энэ xүмүүс бидэнтэй адилxан xүн шүү дээ xүмүүсээ туслаарай

Avatar

Зочин 2010-03-24 127.0.0.1

ymar aimar ym be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж