Перу Аргентин хоёр харилцан “ачаалал бууруулахаар” тохиролцов

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Перу Аргентин хоёр харилцан “ачаалал бууруулахаар” тохиролцов

Кристина Фернандес де Киршнер ба Алан Гарсия. Гэрэл зургийг ©AFP
Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер Перу улсад албан ёсны айлчлалт хийлээ. Сүүлийн 16 жилийн дотор хоёр орны хооронд хийгдэж байгаа дээд хэмжээний дипломат уулзалт энэ болов. Айлчлалынхаа явцад Киршнер хуучин “гомдлоо” мартаж, хоёр ард түмний хооронд  нөхөрсөг энгийн харилцаа тогтоох цаг аль эрт ирсэн гэж мэдэгдсэн байна. Өөрийн ээлжинд Перугийн Ерөнхийлөгч Алан Гарсия хоёр орны хооронд дипломат сөргөлдөөнийг гаргасан “тэр харамсалтай хэрэг явдал” цэглэгдсэн гэлээ. Перу, Эквадор хоёрын хооронд хилийн мөргөлдөөнтөй байсан 1995 онд Аргентиныг Эквадорт зэвсэг нийлүүлсэн хэмээн хоёр орны хоорондын зөрөлдөөн гарсан юм. Одоо Аргентины тэр үеийн Ерөнхийлөгч Менемын эсрэг Эвкадор ба Хорватад зэвсгийн хулгайн наймаа хийсэн хэргээр эрүү үүсгээд байгаа. Кристина Киршнер 1982 оны Фолклендын төлөө дайнд Аргентиныг дэмжсэнд нь Перуд талархал илэрхийлж явлаа. Хатагтай Киршнерын айлчлалын эхний өдөр хоёр орны хооронд 13 гэрээ байгуулагдсан байна. Перу улсын Ерөнхийлөгч Алан Гарсия “Нарны одон”-гоор Аргентины Ерөнхийлөгчийг шагнажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж