Динозаварын үүслийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Динозаварын үүслийг тогтоожээ

Анхны динозавр төрлийн амьтан бидний бодож байснаас  9 сая жилийн өмнө үүссэн байна. Саяхан Польшид 250 гаруй сая жилийн настай чулуун дээрээс динозавар-төрлийн амьтны хөлний мөр олдсноос энэ таамаглал үүсчээ. Хөлний мөр маш жижиг буюу хэдхэн см-ийн урттай байсан тул эртний динозавр-төрлийн амьтан одооны тэжээвэр муурны хэмжээтэй байсныг илэрхийлж байна. Тэд ихдээ л 1-2 килограмын жинтэй байсан бөгөөд дөрвөн хөллөж явдаг маш ховор амьтан байсан бололтой. Эрдэмтэд нээсэн амьтандаа Prorotodactylus гэх нэр өгчээ. Хөлний мөр нь Пермийн мөхөлийн үе буюу одоогоос 250 гаруй сая жилийн өмнөх дэлхий дээр тохиож байсан хамгийн том мөхөлтэй нэг үеийх болох нь тогтоогджээ. Энэхүү шинжилгээг удирдан явуулсан Америкийн Байгалын Түүхийн Музейн эрдэмтэн Stephen Brusatte хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ:

“Бид одоогоор зөвхөн динозаварын гарал үүсэл Пермийн мөхөлийн дараахан эхэлсэн гэдгийг л хэлж чадах байна. Энэ нээлт бидэнд динозаврын гарал үүслийг олоход маш дөхөмтэй болгосон. Хэрэв Пермийн мөхөл тохиогоогүй байсан бол динозавар гэдэг амьтан гарч ирэхгүй байсан. Мөн динозаврууд мөхсөн нь хөхтөн амьтан үүсэх гол хаалгыг нээж өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. Пермийн мөхлийн үеэр асар том галт уулуудын дэлбэрэлт, гэнэтийн дэлхийн дулаарал, далайн тогтонгуй байдал зэргээс эх дэлхийн 90ээс дээш хувийн амьд байгаль мөхсөн байна. Саяхныг хүртэл судлаачид динозаврууд Пермийн мөхлөөс 15-20 сая жилийн дараа дэлхийн цаг агаарын байдал харьцангуй тогтуун болсны дараагаар үүссэн гэж үзэж байсан билээ. Хэдийгээр чулуун дээрх мөр динозавр-төрлийн амьтны мөртэй төстэй боловч тэд одоогоор араг ястай гэж баттай хэлж чадахгүй байгаа юм.

Т.Мөнхсайхан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж