Бэлгэдэл нь унаж яриаг таслав

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

Бэлгэдэл нь унаж яриаг таслав

Барак Обама ерөнхийлөгчийн бэлгэдэлгүй индэр дээр. YouTube-гийн бичлэгийн кадраас

Барак Обама үг хэлж байх үеэр индрээс нь ерөнхийлөгчийн бэлгэдлийн тэмдэг унаж, дуулиан тарив.

Карнеги-Меллоны их сургуульд  Fortune сэтгүүлийн зохион байгуулсан нөлөө бүхий эмэгтэйчүүдийн саммит дээр Америкийн 44 дэх ерөнхийлөгч үг хэлж байх үеэр энэ хэрэг манджээ. Обамаг ярьж байхад түүний индрээс бэлгэдлийн тэмдэг нь дуутай унав.

Түүнээс тэр яриагаа тасалсан боловч шогч зангаараа хурдан сэтгээд “Аймшигтай зүйл алга шив. Тэртэй тэргүй та нар намайг хэн гэдгийг мэднэ” гэж шоглон хэлэв. Тэгээд Обама үйлчилж байгаа хүмүүсээс хэн нэгэн их сандарч “орж суух газраа олохгүй байгаа даа” гэж хүмүүсийг инээлгэлээ.

Иймэрхүү зүйл өмнө нь Обамагийн ярианы үеэр бас гарч байлаа. Ерөнхийлөгчийг 2009 онд үгээ хэлж байхад нь телевизийн хоёр хувилагчийн нэг нь бэхэлгээнээсээ унан хагарч байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж